Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх Лхагва гарагаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уурын байгууллагаас 2020.02.02-ны 14:25 цагт өгсөн мэдээлэл: Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чанга байна.

2020 оны хоёрдугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 5-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар, 7-нд говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 5, 6-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 4-5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

 

Эх сурвалж: ЦУОШГ