Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

ТОГТООЛ: БНХАУ-ын хөл хорио тогтоогоогүй бүс нутагт тогтмол эмчилгээ хийлгэдэг Монгол Улсын иргэнийг хил нэвтрүүлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс, БНХАУ-ын хилээр нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнийг зогсоож, хилийн боомтыг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаагаад байгаа билээ.

Хилийн боомтуудыг түр хаасантайгаар холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Улсын онцгой комисоос баталсан байна.

Тогтоолд дараах зайлшгүй шаардлагатай үед улсын хилээр нэвтрүүлэх тухай тусгажээ. 

Тухайлбал, БНХАУ-ын хөл хорио тогтоогоогүй бүс нутагт эмчилгээ хийлгэдэг, эмнэлгийн хяналтад байдаг, эмнэлгийн төлөвлөгөөт болон яаралтай хагалгаанд орох Монгол Улсын иргэдийн хүсэлтийг тухайн эмнэлгийн нотломж гаргаж баталгаажуулсан тохиолдолд холбогдох баримт бичгийг үндэслэн агаарын болон төмөр замаар улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх юм байна.

Улсын онцгой комиссын тогтоолтой танилцана уу.

 
 
 

 

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.