Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ухань хотод байсан монгол иргэд эх орондоо ирлээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод сурч байсан Монголын 31 оюутныг авчрахаар явсан МИАТ-ийн тусгай үүргийн онгоц 10.20 минутын орчимд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаад байна. 

Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон Ухань хот дахь монгол иргэдээ авах хүсэлтийг Засгийн газраас тус улсад гаргасан байсныг БНХАУ өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр хүлээн авснаа мэдэгдсэн юм. 

Тус хотод Монгол Улсаас 33 оюутан сурч байсан бөгөөд 31 нь эх орондоо ирэх хүсэлт гаргаад байсан билээ. Энэ дагуу нэгдүгээр сарын 31-ний орой 23.00 цаг орчимд хөөрсөн МИАТ-ийн тусгай үүргийн онгоц ийнхүү өнөөдөр монгол иргэдээ авчраад байна. Тус онгоцоор 31 оюутан, нэг хүүхэд буюу 32 монгол иргэн ирээд буй.

Эдгээр монгол иргэнийг тусгаарлаж, үзлэг, шинжилгээ хийх юм. 

Фото:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.