Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

1930 оноос хойш илэрсэн тахал, вирусүүд

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал Даатгал ХК нь “Монгол Улсын Эрсдэлийн Тойм”-г жил бүр улсын хэмжээнд “Үндэсний эрсдэлийн индекс”-ийн хамт тооцоолон гаргадаг бөгөөд тус тайлангийн хүрээнд цуврал нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа та бүхэнд “Халдварт өвчин”-н талаарх нийтлэлийг хүргэж байна.

Дэлхийн банкны тооцоогоор вирус, тахал өвчний жилийн өртөг нь 570 тэрбум ам.доллар буюу дэлхийн орлогын 0.7% байдаг байна.  

  • 1930 оноос илэрсэн тахал, вирусийн зураг 1-д харуулав. Нийтдээ 11 томоохон хэмжээний вирус илэрснээс нас баралтын түвшин хамгийн өндөр нь Малайзад илэрсэн Нипах(75%) тахал байсан.
  • 2003 онд Хятадад илэрсэн SARS вирусийн нас баралтын түвшин бага(11%) боловч хамрах хүрээ нь харьцангуй их байв. Энэ вирусаар 8000 хүн халдварласан бөгөөд 880 хүн нас барж байв.
  • 2013-2015 онуудын хооронд Өмнөд Африкт Эбола вирусийн 28,616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс  11,310-нь нас баржээ.

Зураг 1. 1930 оноос хойш илэрсэн вирус, нас баралтын түвшингээр

 

Эх сурвалж: Center for Disease Dynamics, Economics & Policy

Харин илэрсэн 11 вирусийн газар нутгийн байршлаар нь харуулбал 6-нь Африкийн улсуудад илэрчээ. Орлогын түвшингээр нь авч үзвэл, 85 хувь нь бага дунд орлоготой орнуудад илэрсэн байна.        

Зураг 2. Илэрсэн тахал, вирусийн газарзүйн байршлаар

 

Эх сурвалж: Center for Disease Dynamics, Economics & Policy

ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРЛЫГ ХЭМЖИХ НЬ

Тахал, вирус нь тархалт өндөртэй байдаг учир ихэнх тохиолдолд хил хязгаар, худалдааны хорио тавигддаг. Ялангуяа тээвэр, аялал жуулчлал, ХАА, жижиглэн худалдааны салбарт хүчтэй нөлөөлдөг байна. Хүснэгт 1-д зарим вирусийн эдийн засагт учруулсан хор хохирлыг харуулсан байна. Тухайлбал, 2003 онд л гэхэд Хятадад илэрсэн SARS –н үеэр нийтдээ 40 орчим тэрбум ам.долларын хохирол учирсан гэдэг бол олон улсын агаарын тээвэрт 7 тэрбум ам.долларын хохирол учирсан байдаг.

Хүснэгт 1. Зарим вирусийн эдийн засагт үзүүлсэн хор хохирол

  Хугацаа Газарзүй Вирус Хэмжилт ЭЗ-ийн хор хохирол
Аялал жуулчлал 2009 Мексик H1N1 Аялал жуулчлал 2.8 тэрбум ам.доллар
ХАА 1998–2002 Сомали RVF ХАА-н бүтээгдэхүүний экспорт 435 сая ам.доллар
Засгийн газар 1998–1999 Малайз Nipah Татварын орлого 105 сая ам.доллар
Санхүүгийн салбар 2013–2015 Гана, Либери Ebola Хөрөнгө оруулагч нар гарсан 600 сая ам.доллар
Тээвэр 2003 Глобал SARS Агаарын тээвэр 7 тэрбум ам.доллар

Эх сурвалж: Research paper, Infectious disease and economics: The case for considering multi-sectoral impacts, 2019

КОРОНА ВИРУС ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Саяхан илэрсэн Корона вирусийн сэжигтэй 2019 тохиолдол бүртгэгдсэнээс Хятадад 1979, Тайландад 7, Хонконгт 5, Австралид 4, Франц, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Тайванд тус тус 3 илэрчээ. Харин халдвартай хүмүүсээс 56 хүн нь нас бараад байна.

Зураг 3. Корона вирусийн сэжигтэй тохиолдлын тоо

 

 

Эх сурвалж: https://gisanddata.maps.arcgis.com/

Корона вирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөг судлаачид янз бүрээр харж байна. Тухайлбал, вирус энэ хэвээр үргэлжилсээр байвал Хятадын эдийн засгийн өсөлт 0.5-1 хувиар буурах боломжтой гэж үзжээ. Хориг тавьж буйтай холбоотой тус улсын аялал жуулчлал, зочид буудал, тээврийн салбаруудад илүүтэй нөлөөлөхөөр байгаа юм. Харин вирус илэрсэн Хятадын зам, худалдаа, харилцааны гол төв болсон Ухан хотод дотоодын машин, гангийн үйлдвэрлэл байдаг учир аж үйлдвэрийн салбарт ч бас нөлөөлнө. Тодруулбал, дэлхийн 500 шилдэг компанийн 300-нх нь салбар нь энэхүү хотод байдаг.

КОРОНА ВИРУСААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Тус вирусаас хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас өгч байна.

 

 

Мандал Даатгал ХК нь 2011 оноос эхлэн Монгол Улсын Эрсдэлийн Тоймыг бэлтгэж ирсэн бөгөөд жил бүр улсын хэмжээнд Үндэсний Эрсдлийн Индексийг танилцуулдаг билээ. Та эрсдэлийн тоймын бусад нийтлэлүүдтэй танилцана уу.

Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форумаас онцлох 5 эрсдэл

Ирэх жилүүдийг ганц үгээр: ЭРСДЭЛ

Монгол хүн өвдөх эрхгүй

ЗЭС-хүү ба түүний нөхдийн ирээдүй

СТАТИСТИК: Монгол Улсад гэмт хэргийн улмаас жилд дунджаар 1374 хүн амиа алдаж байна.

Монгол хүний амь идэшний үхрийн үнэтэй гэж үү?

Жинхэнэ жолооч гэж хэн бэ?

Австралийн гал түймрийн улмаас 500 сая амьтан шатаж дэлхийн ойн нөөцийн тал хувь нь устжээ.

Бид эрүүл мах иддэг үү?

Байгалийн гамшгаас болж 2 секунд тутамд 1 хүн орон гэргүй болж байна

 

Эх сурвалж https://www.mandal.mn/   

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.