Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хүн амын тооллого Аляскийн хамгийн алслагдсан тосгоноос эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Арван жил тутамд зохион байгуулагддаг АНУ-ын хүн амын тооллого өчигдөр албан ёсоор Аляскийн алслагдсан тосгон болох Токсук Бэйгээс эхэлжээ.

Хүн амын тооллогын хорооны тэргүүн Стивен Диллинхэм өчигдөр тус тосгоны ахлагч, 90 настай Лиззи Чимюгак Нэнгурярийнд зочилсноор тооллого албан ёсоор эхэлсэн байна.

АНУ-ын хүн амын тооллого гуравдугаар сард үндсэндээ эхэлнэ. Гэхдээ Аляскийн газар нутгаар саадгүй зорчихын тулд тооллогын ажилтнууд газар хөлдүү байх үеийг сонгож, нэгдүгээр сард алсын тосгон суурингуудын оршин суугчдыг тоолж эхэлдэг ажээ.

Үүнээс оройтвол намаг балчиг нэмэгдэж, зорчиход хүндрэлтэй болдог байна.

Тооллогын ажилтнууд нохойт чарга, цасны мотоцикль ашиглан аялдаг ажээ. Токсук Бэй нь Аляскийн хамгийн том хот Анкорижаас 800 км зайтай, тус мужийн хамгийн баруун захын эрэгт ордшог загасчдын суурин юм.

Хамгийн сүүлд 2010 оны тооллогоор энд 590 оршин суугч бүртгэгдэж байжээ.

Одоо энэ тоо 661 хүрсэн гэж тооллогын хорооныхон тооцоолж байгаа гэнэ.

Токсук нь дандаа хүн амын тооллогын эхлэл цэг болдоггүй. 2010 онд ижил зайнд алслагдсан Нурвикээс эхэлж байсан бол 2000 онд Уналаклитээс эхэлж байжээ.

Токсук Бэйд Аляскийн уугуул иргэдийн нэг хэсэг болох Юпик угсаатнууд амьдардаг. Энэ угсаатны зарим хэсэг бас Оросын Алс Дорнодод амьдардаг юм.

Аляск муж нийтдээ 20 ялгаатай хэлийг албан ёсны хэлээ болгодог байна.

 

Эх сурвалж: BBC