Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ коронавирусийн халдварыг хянахын тулд Ухань хотоос ирэх бүх нислэгийг таван хотоор дайруулна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
АНУ коронавирусийн халдварыг хянахын тулд Ухань хотоос ирэх бүх нислэгийг таван хотоор дайруулна
Sara, ikon.mn - text to speech

Хятадын Ухань хотоос АНУ-д ирэх бүх нислэгийг таван хотоор заавал дайруулж, чиглэлийг нь өөрчлүүлэхээр төлөвлөж байгааг албаны хүн өчигдөр мэдээлжээ.

АНУ-д шинэ коронавирусийн анхны тохиолдол илэрснийг зарлах хэвлэлийн хурлын үеэр тус улсын Халдварт Өвчнөөс Урьдчилсан Сэргийлэх төвийн хөл хорио, шилжилт хөдөлгөөний асуудал хариуцсан захирал Мартин Сетрон энэ талаар мэдээлсэн байна.

Ингэсний үр дүнд Ухань хотоос ирэх зорчигч бүр тусгай хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон АНУ-ын таван хотын нисэх буудлаар дамжин өнгөрөх тул вирусны тархалтаас сэргийлэх боломжтой гэж үзжээ.

Одоогоор Лос Анжелес, Нью Йорк, Сан Францискогийн олон улсын нисэх буудлуудад хяналт шалгалтын тусгай төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр Чикагогийн Охарагийн олон улсын нисэх буудал, Атлантагийн Хартсфилд-Жэксоны олон улсын нисэх буудалд нэмж суурилуулах ажээ.

Ухань хотоос АНУ-ын аль ч хотууд руу нисэхээр тийзээ авсан зорчигчид аялалын маршрутаа өөрчлүүлж, дахин тийз хэвлүүлэх ёстой болох гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.