Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн тоо 55.6 хувиар буурчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2019 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 95 улсын 4.6 мянган хөдөлмөрийн гэрээгээр сайн дурын болон мөнгө олох зорилготой ажиллаж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Үүнийг өмнөх улиралтай харьцуулахад 55.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Тэдгээрийн 82.5 хувь нь эрэгтэй, 17.5 хувь нь эмэгтэй бөгөөд 2.1 мянга нь буюу 45.8 хувь нь Улаанбаатарт ажиллаж байна.

Манай улсад 2019 онд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн:

  • 38.3 хувь нь уул уурхай, олборлолтын,
  • 21.5 хувь нь боловсролын,
  • 16.5 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
  • 5.8 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн,
  • 4.3 хувь нь барилгын,
  • 3.4 хувь нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа,
  • 3.3 хувь нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа,
  • 1.3 хувь нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа,
  • 1.2 хувь нь үйлчилгээний бусад салбарт ажиллаж байгаа бол хоёр мянга орчим нь буюу 4.4 хувь нь бусад салбарт ажиллаж байгаа юм.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн хамгийн их нь буюу 36.2 хувь нь БНХАУ-ын иргэн байна.

 

Эх сурвалж: ҮСХ