Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

2019 онд Монгол Улсад 577.3 мянган жуулчин иржээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Манай улсын хилээр 2019 онд давхардсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 5.5 (0.1%) мянгаар буурсан тоо аж.

Монгол Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын дийлэнхийг бүрдүүлдэг улс орнуудыг доорх графикаас харж болно. 

График. Монгол Улсад хамгийн ихээр зорчдог орнууд

Харин өнгөрсөн жил гадаадын 636.9 мянган хүн орсны 90.6% буюу 577,300 нь аялал жуулчлалын зорилгоор иржээ. Өөрөөр хэлбэл, жуулчдын тоо өмнөх оноос 50 орчим мянгаар нэмэгдсэн байна. 

Өмнөх онтой харьцуулахад Монголд жуулчлах нь нэмэгдсэн орны тоонд дараах орнууд орж байна.

  • Вьетнам улсын жуулчид 357 (50.7%)
  • Хонгконгийнх 1,190 (38.1%)
  • Өмнөд Солонгос 17,095 (20.3%)
  • Малайз улсынх 331 (19.1%)
  • Япон 3,429 (16.3%) хүнээр тус тус өсжээ. 

Харин

  • Турк улсынх 825 (30.6%)
  • Украйн 308 (20.0%)
  • Австрали улсынх 481 (6.4%) хүнээр тус тус буурсан болохыг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.