Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Байгалийн түүхийн музейн нүүрэн талыг буулгахгүйгээр хүчитгэн засварлахыг шаардсан иргэд жагсав

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Хуучныг устгуулахгүй” хэмээх самбар барьсан иргэд байгалийн түүхийн музейг буулгахыг эсэргүүцэн өнөөдөр гарын үсэг цуглууллаа. Байгалийн түүхийн музейг нураахыг эсэргүүцсэн иргэдийн талд гарсан шүүхийн шийдвэрийг Засгийн газар давж заалдсан бөгөөд энэ сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр Засгийн газрын талд гарсан. Үүнээс хойш музейг бага багаар нураасаар, урд шөнө музейн зүүн жигүүрийг буулгаж эхэлсэн тул иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж, жагслаа. Жагсагч иргэд шүүхийн шийдвэр нэгэнт нураах талд гарсан тул ядаж нүүр фасадыг авч үлдэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр иргэдийн сэтгэгдлийг сонлоо.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа:

Хамаа алга, арын хэсэг, дотор талын хэсэг муудсан гээд байгаа бол нураачихаж болж байна. Үүнийг ойлгож байна. Гол нь нүүрний үндсэн хайрцаг, фасадыг үлдээн сэргээн засварлаж, бүх цонхыг нь аваад, хүчитгээд, цаад талын бүх дээврийг нь аваад, шалыг нь сольж болно.

Иргэн Ч.Нарантуяа:

Байгалийн түүхийн музей соёлын өв хэвээрээ үлдэж, үүний цаана бүхэл бүтэн түүх байгааг үр хүүхэд, ач нартаа харуулахын тулд энд тэмцэж байна. Түүнээс биш бид байшин булаалдаагүй. Цаана нь манай түүх соёл бий гэсэн утгаар зогсож байна.

Монгол туургатан төв холбооны гишүүн Э.Одбаяр:

Өнөрсөн шөнө “Соёлын өвийг хамгаалъя” хөдөлгөөний залуучууд сахиж хоносон. Хашаа татуулж барилга буулгахгүй гэсэн зорилготой ээлжлэн манаж байна. Өчигдөр шөнө эксковатор нууцаар нэвтэрч, үйл ажиллаагаа эхлүүлэн, эвдэлж сүйтгэсэн байдалтай байна. Бидний зүгээс байгалийн түүхийн музейн үндсэн нүүрэн талыг авч үлдье гэсэн зорилготой. Одоогоор нийт барилгын 75 хувийг нураагдаад байгаа. Цаад талын өргөтгөлийн хэсэг буюу оффис захиргааны хэсэг бол хэвээрээ байна. Нураах, барилгыг буулгах тендэрийг авсан “Аяа” ХХК Барилгын тухай хуулийн холбогдох дүрэм журам буюу буулгах үедээ аюулгүйн тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэгм журчмыг зөрчин ажиллаж байгаа гэв.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг