Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний туслах, зөвлөх нар худал мэдүүлэг өгсөн үү?

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны амь настай холбоотой худал мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл гараад байгаа. 

Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Төрийн ордонд иргэн Б нас барсан үйлдэлтэй хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний туслах, зөвлөх нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн гэх үндэслэлээр арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 21.2 дугаар зүйл буюу худал мэдүүлэх гэх зүйл ангид заасны дагуу дээрх хүмүүсийг яллагдагчаар татсан” гэв.

Хуулийн заалт:

Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх

1. Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.