Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Чингис хаан" одон гардуулах ёслолоос...

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг тохиолдуулан "Чингис хаан" одонг The Hu хамтлагт гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил "The Hu” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал болох "Чингис хаан" одонг хүртээлээ.

Одон гардуулах ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэн, "The Hu" хамтлагийн төлөөлөл болох хамтлагийн продюсер Б.Дашдондог шагналыг гардаж авсан юм.

 "The Hu" хамтлагийн продюссер Б.Дашдондог "Ийм том хүндэтгэлийг үзүүлнэ гэж бодсонгүй. Үнэхээр их баярлаж байна. "The Hu" хамтлагийн залуучууд маань энэ цагт дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж яваа бөгөөд сая шагнал гардуулах ёслолын үеэр тайзан дээр гарах гэж байна гэж ярьсан. Залуучууд маань шагнал гардуулах ёслолын ажиллагааг үзээд баярлаж байгаа байх" хэмээн хэлэв. 

“The Hu” хамтлаг нь“Хүннү рок” хэмээх шинэ урсгалаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд өнөөөдөр дэлхий нийтээрээ тэдний уран бүтээлийг өндрөөр үнэлж байгаа нь бахархмаар. 

“Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй билээ. 

  • Гавьяат жүжигчин Б.Дашдондог - Үүсгэн байгуулагч, продюсер
  • Ц.Галбадрах - Хамтлагийн ахлагч, аянга морин хуурч, хархираа хөөмийч
  • Г.Нямжанцан - Төмөр хуурч, цуур, хөөмийч
  • Б.Энхсайхан - Гал морин хуурч, хөөмийч
  • Н.Тэмүүлэн - Товшуурч
  • Г.Одбаяр - Бөмбөрчин
  • А.Жамбалдорж - Соло гитарчин
  • Б.Батхүү - Басс гитарчин
  • М.Өнөмөнх - Хэнгэрэгч
  • Ц.Надмидтулга - Менежер
  • Брэндон Фрайзен - Менежер

“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд:

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,
  2. 2006 онд Төрийн шагналт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч агсан Б.Шарав,
  3. 2007, 2008 онд Чингис хаан одонг хүртээгээгүй, тасарсан
  4. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  5. 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,
  6. .2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  7. 2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
  8. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,
  9. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,
  10. 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
  11. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
  12. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр
  13. 2018 онд Чингис хаан одон хүртсэн хүн байхгүй
  14. 2019 онд “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг

"Чингис хаан" одонг улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд гардуулдаг уламжлалтай билээ. 

 
ФОТО СУРВАЛЖИЛГА:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг