Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ремаксчуудын бизнес улам бүр тэлсээр

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 11
Сурталчилгаа

10 сар бол Ремаксчуудын хувьд бахархлын сар, бахархлын өдөр байдаг. Учир нь Ремакс Монголд 2015 оны 10 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.

Үл хөдлөхийн салбарт энэ жил нийт 350 тэрбумын борлуулалттайгар ажиллаж буй ажилсаг бүтээлч энэ хамт олон бас зуучлалын энэ салбарт ийм их боломж байсан юм байна гэдгийг харуулсаар яваа билээ. 

Тэд сар бүр дунджаар 850-с 1200 гаруй үл хөдлөх хөрөнгийг эргэлтэнд оруулж байгаа юм.

Үнэндээ Монголд орж ирсэн франчайз бизнес болгон амжилттай явж чаддаг уу гэвэл үгүй. Энэхүү амжилтын цаана маш их хүч хөдөлмөр байгаа нь дамжиггүй юм.

Улирал болгон явагддаг тэдний WE ARE RE/MAX арга хэмжээ Corporate Convention Center-ийн Concert Hall танхимд амжилттай болж өнгөрчээ.

 

Ремаксчуудын хувьд WE ARE RE/MAX арга хэмжээ чухал арга хэмжээнүүдийн нэг юм. Тэд энэ өдрийг 600 гаруй бүх Ремаксчууд хамтдаа тухайн улирлын тайлан төлөвлөгөөгөө тавьж сургалт, сонирхолтой мэдээллээр дүүрэн үр дүнтэй нэгэн өдрийг өнгөрүүлдэг аж.  Амжилттай явж байгаа нэгнээсээ суралцах, мэдлэгээ хуваалцах, мөн бас амжилтгүй болсон түүхээ ч бас хуваалцах нь энэхүү компанийн соёл болоод удаж буй.

Улирал бүрийн WE ARE RE/MAX өөр өөр өнгө төрх,шийдэл сэдэвтэйгээр явагддагаараа онцлогтой. Энэ удаагийн арга хэмжээ нь 4 жилийн ойн баяраа тохиолдуулан Бахархлын өдөр болгон нэрийдсэн байна.

 

Ремаксчуудын хувьд 2020 он барилгын төслүүдийн борлуулалтад илүү анхаарсан жил болгохоор тэд стратегээ гарган ажиллаж байна. Анхдагч зах зээлийн борлуулалт нийт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 45% орчимийг бүрдүүлж байдаг.  Эдийн засгийн хэцүү үеийг даван туулахад нь, борлуулалтаа амжилттай хийхэд нь Ремаксынхны зүгээс барилгын компаниудтайгаа мөн банкуудтай гурвалсан байдлаар хамтран ажиллаж эхлэхээр анхны хамтын ажиллагааны гэрээгээ Голомт банктай бас хийгээд байгаа юм.

Тэгвэл одоо нөхцөл байдал яг ямар байгаа вэ ?

Монгол улсад бүртгэлтэй 3000 гаруй барилгын компаниудаас идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй нь 100 орчим компани байна. 2017 с 2022 он хүртэл 5.8 тэрбум төгрөгийн нийт үнэлгээтэй  88,383 ш орон сууц 467 төслүүдээр дамжин зах зээлд нийлүүлэгдэж байгаагаас 35 орчим хувь нь зах зээлд илүүдэлтэй байх төлөвтэй байгаа ба эдгээрийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад томоохон үйл ажиллагааг бүгд хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байна.

MMCG компанийн захирал , Монголын Маркетингийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бум-Эрдэнэ  We Are RE/MAX арга хэмжээнд хүрэлцэн ирж, Барилгын төслийн эрэлтийн үнэлгээ сэдвээр илтгэл сургалтыг хүргэсэн бол  Ремакстай тун саяхан хамтын ажиллагааны гэрээгээ үзэглээд буй  3000 айлын орон сууцны цогцолбор төв болох Шинэ Яармаг төслийн захирлууд мөн төслийнхөө дэлгэрэнгүй танилцуулгыг хийхээр хүрэлцэн иржээ.

 

Амжилтаа хуваалцъя хэсэг хамгийн сэтгэл хөдөлгөм хэсгүүдийн нэг болж Ремаксчууд өөрсдийн сонирхол, хобби болон өөрсдийн үнэ цэнэтэй мэдлэг мэдээллээ бусдадаа түгээсэн явдал байлаа. Хагас жилийн Топ продюсер Одончимэг амжилтынхаа түүхээс хуваалцсан бол пүүз цуглуулагч агент Цацрал, усан спортын тамирчин СЕО Бүжинлхам улсын аваргын тэмцээнийхээ сонин хачнаас хуваалцаж UB Comedy ийн комедиан Ремаксын агент Жанчив хошин түүхээрээ хөгжөөж чадсан юм. 

 

Ремаксчууд 2019 оны 4 сараас эхлэн бяцхан зүрх бүхэнд гэрэл асаахад өөрсдийнхөө өчүүхэн ч болтугай хувь нэмрээ оруулахаар Ид шидийн орон-2 төсөлд гүйлгээ бүрээсээ 1$ хандивладаг болсон бөгөөд тэгвэл энэ удаад бүх Ремаксчуудын гарын үсэг бүхий дурсгалын жаазыг дуудлага худалдаанд оруулж 3.500.000 төгрөгийн үнэ хүрч  худалдсан явдал байлаа. Энэхүү дуудлага худалдааны орлогыг 100 хувь Ид шидийн орон-2 төсөлд хандивласан юм.

Ремаксчуудын үйл ажиллагаа маш хурдтай тэлж буйн цаана маш олон 600 гаруй залуусын өдөр тутмын хүч хөдөлмөр бүтээлч зан чанар оршин байдаг.

Ремаксчууд үл хөдлөхийн  зуучлалын салбарт улам бүр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Тэд хэрэглэгчиддээ хамгийн их боломжыг, хамтран ажиллагсаддаа мөн амжилтанд хүрэх хамгийн их боломжыг санал болгодог билээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.