Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл шүд", "Моргэйжийн хөтөлбөр"-ийн төсвийг хасна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын үдээс хойших хуралдаанаас 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа билээ. 

Хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хорооны зардал нэмэгдүүлэх болон бууруулахтай холбоотой гаргасан саналуудыг хэлэлцэн баталлаа. 

Үүнд "Эрүүл шүд" хөтөлбөрийн санхүүжилтийг 5.3 тэрбумаар хасаж өмнөх оны хэмжээнд байхаар батлагдсан бол төрийн одон медаль, шагналд зарцуулах Ерөнхийлөгчийн төсвийг 1.5 тэрбумаар нэмэгдүүлэхийг гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн нийт 530.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 333 төсөл, арга хэмжээг 2020 онд 226.175 тэрбум төгрөгөөр санхүүжигдэх байдлаар ирэх оны төсөвт шинээр нэмж оруулахаар баталаа.

Үүнийг дэлгэрэнгүй хүргэвэл:

  • Сангийн сайдын төсвийн багцын "Моргэйжийн хөтөлбөр"-ийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр
  • Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98.7 тэрбум төгрөгөөр 
  • Сангийн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаар санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр 
  • 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд үргэлжлэн санхүүжих 35 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг саналын томъёоллын хавсралт 6-д тусгаснаар буюу 111.85 тэрбум төгрөгөөр 
  • Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын "Эрүүл шүд" хөтөлбөрийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж, 5.3 тэрбум төгрөгөөр тус тус БУУРУУЛЖ

Бууруулсан эх үүсвэр болох 375.85 тэрбум төгрөгөөр 2020 онд дараах төсөл арга хэмжээг санхүүжүүлэх:

  • УИХ-ын Тамгын газрын урсгал зардлыг 4.05 тэрбум төгрөгөөр
  • Хавдрын эрт илрүүлгийг зохион байгуулахтай холбоотой Эрүүл мэндийн сайдын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн зардлыг 4.0 тэрбум төгрөгөөр
  • Гамшигийн эрсдлийг бууруулах, аюулгүйн нөөц бүрдүүлэхэд зориулж, санхүүгийн дэмжлэгийг 2.0 тэрбум төгрөгөөр  
  • Хавдар судлалын Үндэсний төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ЭМ-ийн сайдын багцын урсгал зардлыг 6.7 тэрбум төгрөгөөр нэмэх
  • "Сум 5" сум, багийн хөгжлийг дэмжих, чадавхжуулах төслийг Ховд аймгийн Буянт, Алтай, Манхан мөст үент Жаргалант сумын багуудад 300 сая, Увс аймагт хэрэгжүүлэхэд 300 сая, Архангай аймагт хэрэгжүүлэхэд 350 буюу нийт 950 сая төгрөгөөр ЗГХЭГ-ын даргын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх
  • ХНХ-ын сайдын төсвийн багцын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн урсгал зардлыг 2.870 тэрбум  
  • БОАЖ-ын сайдын төсвийн багцын Байгаль орчин, уур амьсгалын сангийн урсгал зардлыг 300 сая төгрөгөөр нэмэх
  • Үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж ХХААХҮ-ийн сайдын төсвийн багцын дотоод эх үүсвэрээс олгох зээлийн санхүүжилтийг 400 сая төгрөгөөр 
  • Сансрын хиймэл дагуулаар телевизийн сувгийг орон даяар нэвтрүүлэх үйлчилгээнд зориулж, Ерөнхий сайдын урсгал зардлыг 397.5 сая төгрөгөөр 
  • Төрийн үйлчилгээний мэдээллийн санг хөгжүүлэхэд зориулж Ерөнхий сайдын багцын урсгал зардлыг 600 сая төгрөгөөр 
  • Төрийн шагнал, одон медалийн зардлыг санхүүжүүлэхэд зориулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн багцын урсгал зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр 
  • Малын бүртгэлийн цахим систем, ээмэгжүүлэлт хөтөлбөрт ХХААХҮС-ын 1 тэрбум
  • ХХААХҮС-ын Улаанбуудайн өрийн нөөцийн зардлыг 5.0 тэрбум төгрөгөөр  
  • Сангийн сайдын төсвийн зардлын моргэйжийн зээлийн хүүгийн татаасыг 60 тэрбум төгрөгөөр НЭМЭГДҮҮЛЭХ 

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, түүнчлэн хүн амын өсөлттэй холбоотой, нийслэлийн бүтээн байгуулалт төсөлтэй холбоотой 9.668 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 4.738 тэрбум төгрөгөөр 2020 онд санхүүжүүлэх 15 төсөл арга хэмжээг төслөөс ХАСАХ 

Мөн 14 төсөл арга хэмжээний төсөвт өртгийг 5.8 тэрбум төгрөгөөр, 2020 онд санхүүжих дүнг 10.5 тэрбум төгрөгөөр бууруулах

51.19 тэрбум төгрөгийн өртөгтэй 69 төсөл арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг 57.233 тэрбумаар нэмэх

Нийт 530.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 333 төсөл арга хэмжээг 2020 онд 226.175 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр төсөвт шинээр нэмэх 

Мөн 37 төсөл арга хэмжээнээс зарим нэрийг өөрчилж, эдийн засгийн ангилалд өөрчлөлт оруулж, 38.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгийн 2020 онд санхүүжигдэх дүнг 13.13 тэрбум төгрөгөөр нэмэх саналыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар дэмжин баталлаа.