Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

5 энгийн хэмнэлтийг хийж, амьдралдаа мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаарай

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 8
Сурталчилгаа
 

Бид өдөр тутмын амьдралдаа маш их зүйлийг хэрэгцээгүйгээр зарцуулж байна. Их ажлын хажуугаар мэдэгдэхгүй өнгөрдөг ч нэг хэмнээд үзвэл таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчрах болно. Тиймээс яг одооноос хэмнэж эхэл.

Тог хэмнэхийг хүсвэл:

 
  • Таны цахилгааны төлбөр өндөр гардаг уу? Тэгвэл ашиглахгүй үедээ цахилгаан хэрэгслүүдээ салгаж заншаарай. Цахилгаан хэрэгсэл нь унтраалттай ч гэсэн залгасан тохиолдолд тог "сорсоор байдаг". Мэдээж хөргөгч, хөлдөөгч гэх мэт мөнхийн тогны хэрэгцээтэй зүйлсийг л салгахгүй үлдээгээрэй. 
  • Тогны хэмнэлттэй гэрлийн чийдэн 75 хувиар бага эрчим хүч ашиглаж, "уламжлалт" шар чийдэнгээс 6 дахин удаан ашиглагдах болно. Тиймээс яг одоо гэрлийн чийдэнгээ шинэчлээрэй

Ус хэмнэхийг хүсвэл:

 
  • Гар, нүүр, шүдээ угаах үедээ крантаа хааж заншаарай. Ингэснээр сард хэдэн зуун галлон ус хэмнэх боломжтой. 
  • Шүршүүрт орох хугацаагаа 5 минут дотор барьж сур. Цаг болон усыг хэмнэх болно

Цаг хэмнэхийг хүсвэл:

 
  • Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, хамгийн чухлаас нь эхэлж хий
  • Дутуу нойртой явснаас анхаарал төвлөрөхгүй байж ажлын бүтээмж муудаж, цаашлаад цаг их үрдэг. Тиймээс нойр сайн авах нь их чухал юм шүү!
  • Өдрийн 86400 секундээс бодож тунгаах 1800 секунд буюу 30 минутыг заавал өөртөө үлдээгээрэй. Энэ хугацаанд хийх болон хийсэн зүйлсээ тайвнаар бодож дараагийн алхмаа шийд. 

Хоол хэмнэхийг хүсвэл:

 
  • Авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж зөвхөн өөртөө болон гэр бүлдээ хэрэгтэй гэснээ аваарай. Дутуу төлөвлөснөөс болж маш их хэмжээний хоол, хүнс хаягддаг
  • Хэрвээ талхаа идэх болоогүй бол хөлдөөгчид хийж заншаарай (Талхыг хагас жил хөлдөөж болдог). 
  • Хоолны үлдэгдлээ өөр хоолыг чимхэд ашигла. Жишээ нь өмнөх хоолноос үлдсэн төмсний нухшыг дараа хийх төмсний хучмалдаа ашиглаж болно шүү дээ

 Утасны төлбөрөө хэмнэхийг хүсвэл:

Та хамгийн хямдаар, хамгийн ихийг ярихыг хүсэж байгаа бол Юнителийн "Smart Talk" үйлчилгээг санал болгоё. Юнителийн сүлжээнд үнэгүй, бусад сүлжээнд 45 хан төгрөгөөр ярина. Мөн шинээр элссэн хэрэглэгчдэд 15000-с дээш дүнгээр цэнэглэлт хийх бүрт 3GB дата өгнө. Тус датаны урамшуулал нь "Smart Days" үйлчилгээнээс багцаа ахиулж буй хэрэглэгчдэд ч гэсэн хамааралтай болно. 

 

Та 15 мянган нэгжээр жирийн нөхцөлд 210 минут ярьдаг бол "Smart Talk" үйлчилгээгээр 333 минут ярих боломжтой. Мөн Юнителийн сүлжээний 1.5 сая хүнтэй хязгааргүй гэсэн үг. Их ярьж, хэмнэхийг хүсвэл "Smart Talk"

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.