Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хар тамхи оруулж ирсэн Нигерийн иргэдийн шүүх хурал болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Кемпински” зочид буудалд

09:00 цагт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх арга зам” зөвлөлдөх уулзалт болно. 

Монголын нутгийн удирдлагын холбоо (MНУХ)-ны сургалтын танхимд 

09:00 цагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Төлөөлөгчийн ёс зүй” сэдэвт хэлэлцүүлэгт болно.

Хангарьд ордонд

10:00 цагт  Хан-Уул дүүргийн 2-р хорооны нэхмэлийн шар байрны дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд, төсөл хэрэгжүүлж буй компаниас С.Амарсайхан дарга болон холбогдох төрийн байгууллагад дахин шаардлага хүргүүлнэ.

МУИС-ийн Номын санд 

10:00 цагт Төрийн өмчит их, дээд сургуулийн “Боловсролын манлайлал" үзэсгэлэн болно.

Үзэсгэлэнгийн үеэр сургуулиуд бакалавр, магистр, докторын түвшний сургалт, мэргэжлийн хөтөлбөр, эрдэм шинжилгээ, сургалтын орчин, материаллаг бааз, элсэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө.

Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд

11:00 цагт  Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөгийн танилцуулна.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан заалт оруулсныг эсэргүүцэж, УИХ-ын дарга, гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар "Шилэн нам" түншлэл, судлаачид мэдээлэл хийнэ.

Д.Сүхбаатарын талбайд

11:00 цагт "Монголын үндэсний фронт" хөдөлгөөнөөс "Эх орон дуудаж байна" жагсаал зохион байгуулна.

Төрийн ордны Б танхимд

11:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Токио олимп сан"-ийн цом гардуулах ёслол болно.

Зайсан хилл цогцолборт

13:00 цагт Монгол улсын анхны хүн эмнэлгийн салбар Налайхын Эрүүл мэндийн төвийн 95 жилийн ойн баярын үйл ажиллагаа болно.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

13:30 цагт Хар тамхи оруулж ирсэн Нигерийн иргэдийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралтай.

Эрүүл мэндийн яамны А танхимд

14:00 цагт Монгпен төслийн хүрээнд гурван сум, 13 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж гардуулна.

СУИС-ийн “Оюутан театр”-т

14:00 цагт Жүжигчний дуу хоолой, ярианы сургалт судалгаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд болно.

Монголын Уран зургийн галерейд

16:30 цагт Унгар улсын Элчин сайдын яамнаас "Хүннү Атиллагийн удам угсаа" үзэсгэлэн зохион байгуулна.