Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн талыг баримтлагч Хонг Конгийн улс төрч хутгалуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Бээжингийн талыг баримтлагч гэдгээрээ алдартай Хонг Конгийн хууль тогтоогч Жуниус Хо өнөөдөр гудамжинд хутгалуулж, шархджээ.

Тэрээр өнөөдөр өглөө дүүргийн сонгуулийн ажилд оролцож яваад халдлагад өртсөн байна.

Үйл явдлын дүрс бичлэгээс харвал дэмжигчийн дүр эсгэсэн залуу баглаа цэцэг барин Жуниус Хогийн дэргэд очсон байна. Тэрээр цэцгээ өгсний дараа хэсэг ярилцаж зогссоноо цүнхнээсээ хутга гарган довтолжээ.

Жуниус Хо цээжиндээ шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Халдлага үйлдэх үедээ залуу кантон хэлээр “Жуниус Хо, чи бол хог шаар!” хэмээн орилж байжээ.

Гэмт этгээдийг цагдаа нар баривчилсан байна. Жуниус Хо нь Хонг Конгийн захирагч Кэрри Лам, бодлогын тэргүүн Стефэн Ло нарын нэгэн адил Бээжингийн талд тууштай зогсогч улс төрчид тооцогддог.

Гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл Хонг Конгт тав дахь сардаа үргэлжилж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian, Hong Kong Free Press