Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна.

Дөрөв хоногийн урьдчилсан мэдээгээр, аравдугаар сарын 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө  9-14 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Аравдугаар сарын 15-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.