Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн хойд Азийн байгаль орчны ахлах албан тушаалтнууд хуралдаж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн Комисс (АНДНЭЗК)-ын  Зүүн, Зүүн хойд Ази (ЗЗХА)-ийн бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн Ахлах албан тушаалтнуудын 23 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн Комисс (АНДНЭЗК)-ын  Зүүн, Зүүн хойд Ази (ЗЗХА)-ийн бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр нь 1993 оноос эхлэн Засгийн газар хоорондын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааны механизм болон хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улс дөрөв дэх удаагаа эх орондоо хүлээн авч зохион байгуулж буй аж.

 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бүс нутгийн хэмжээнд Хил дамнасан агаарын бохирдол, цөлжилт, шар шороон шуурга, Хил орчмын байгаль орчныг хамгаалах, далай тэнгисийн тусгай хамгаалалттай газар, зэрлэг амьтдыг хамгаалах, ногоон эдийн засаг хөгжил зэрэг асуудлуудыг хэлэлцэж буйг онцлов.

Түүнчлэн тэрбээр  уулзалтад ирсэн ахлах албан тушаалтнуудад хандан Монгол Улсаас есдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулсан Төв болон зүүн хойд азийн зэрлэг амьтны асуудлаарх долоо хоногийн арга хэмжээний талаар танилцуулж  дэмжиж ажиллахыг хүслээ.

Тус уулзалтанд Япон, Хятад, БНСУ, ОХУ зэрэг улсаас 20 орчим  төлөөлөгч, дэд бүс нутгийн хүрээнд хамтран ажилладаг дөрвөн Олон улсын байгууллагын  төлөөлөгч болон  Монгол Улсын Засгийн газрын төлөөлөн 30 гаруй  хүн оролцож байна.

 

 

Эх сурвалж: БОАЖЯ