Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар З.Мэндсайханыг томиллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг чөлөөлж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилсон байна.

З.Мэндсайхан нь эдийн засагч мэргэжилтэй.

Товч намтар:

1986-1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль

1996-2001 онд СЭЗДС, Эдийн засагч, бизнес судлаач

2006-2008 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны магистр

2001-2014 онд Хувийн хэвшилд Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал

2015-2016 онд Сангийн яаманд Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга

2016 оноос Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн даргаар ажилласан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болж, үүрэгт ажлаасаа өнгөрсөн онд чөлөөлөгдсөн юм.