Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ерөнхийлөгч Холливүүдийн одыг хүлээн авч уулзжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Холливүүдийн од Том Крузыг хүлээн авч уулзсан тухай түүний хэвлэлийн алба мэдээлжээ.

Телевизийн хошин цувралд дүр бүтээж алдаршсан Зеленский энэ үеэр кино урлагийн салбарт ажиллаж байсан туршлагаа нэрт жүжигчинтэй хуваалцсан тухай албан мэдээнд өгүүлсэн байна.

Том Круз шинэ уран бүтээлийнхээ зургийг Киев хотод авах боломжийг Зеленскийтэй ярилцсан гэнэ.

Зарим украинчууд ерөнхийлөгчөө үндсэн ажлаа хийлгүй, кино урлагийнхантай хэт их цаг үрж байна гэж шүүмжилцгээжээ. Өнгөрсөн сард Зеленский Холливүүдийн жүжигчин Мила Кунис, Эштон Катчер, Робин Райт нартай Киевт болсон арга хэмжээний үеэр уулзаж байсан юм.

Зарим хүн Трамп-Зеленскийн утасны яриатай холбоотой дуулианаас сэдэвлэж хийх кинонд Том Круз Украины ерөнхийлөгчийн дүрийг бүтээхээр ирсэн байх хэмээн хошигножээ.

Долдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Зеленскийтэй утсаар ярихдаа 2020 оны сонгуульд өөртэй нь өрсөлдөх магадлалтай Жо Байденыг шалгуулахаар шахалт үзүүлсэн гэх дуулиан дэгдээд байгаа.

Энэхүү дуулианы мөрөөр конгрессын томилсон ажлын хэсэг Дональд Трамп гадаад орны төрийн тэргүүнтэй утсаар ярихдаа хууль зөрчсөн эсэхийг шалгаж эхлээд байгаа билээ.

 

Эх сурвалж: AFP