Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Японы авиа компани нялх хүүхдээс хол суух боломжийг зорчигчдод олгож эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Агаарын тээврээр олон цаг нисэхэд хажууд нялх хүүхэд тасралтгүй уйлах нь зарим зорчигчдод тээртэй байдаг.

Тэгвэл Японы Japan Airlines (JAL) компани үүнээс сэргийлэхийн тулд нялх хүүхэдтэй хүн хаана суух гэж байгааг урьдчилан харуулж, суудлаа сонгоход тусалдаг онлайн систем нэвтрүүлжээ.

Найм хоногтойгоос эхлээд хоёр хүртэл насны хүүхэдтэй хүн нисэх онгоцны суудал захиалахад уг суудал нь бусад зорчигчдод “хүүхэд” дүрст тэмдэглэгээтэй харагдах юм байна.

Гэхдээ JAL компани ийм арга хэмжээ авснаар зорчигчдыг хүүхдийн уйлах чимээнээс бүрэн тусгаарлах амлалт өгөх боломжгүйгээ мэдэгджээ.

Мөн нислэгийн суудал захиалахдаа гуравдагч этгээдээр дамжуулсан бол, бүлэг аялагчид суудал захиалсан бол, нислэгийн цагийг тулгаж суудал өөрчлөгдсөн бол “хүүхэд” тэмдэглэгээ харагдахгүй байх боломжтойг анхааруулсан байна.

Японы өөр нэг авиа компани болох All Nippon Airways үүнтэй адил аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian