Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн Мадуро ОХУ-ын ерөнхийлөгчид сэлэм бэлэглэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д айлчилж байгаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро нэгэн өвөрмөц бэлгийг Владимир Путинд гардуулжээ.

Тэрээр Венесуэль улсыг Испанийн колоничлолоос чөлөөлөх тэмцлийг удирдаж байсан үндэсний баатар Симон Боливарын сэлэмний хуулбар загварыг ОХУ-ын ерөнхийлөгчид бэлэглэсэн байна.

Боливар энэхүү сэлмийг Карабобогийн тулаанд хэрэглэж байсан гэнэ. 1821 онд болсон уг шийдвэрлэх тулааны үр дүнд Венесуэль улс тусгаар тогтнож байжээ.

Венесуэлийн ерөнхийлөгч Мягмар гарагт Москвад ирсэн. Өчигдөр тэр Владимир Путинтай Кремлийн ордонд уулзалт хэлэлцээ хийжээ. Уулзалтын үеэр Мадурогийн засаг захиргааг дэмжих, мөн сөрөг хүчинтэй хийж буй яриа хэлэлцээг нь дэмжихээ Путин амласан байна.

Эх сурвалж: ТАСС