Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв аймгийн замд гарсан ослын улмаас хоёр хүний биеийн байдал хүнд байна"

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Төв аймгийн замд өнөөдөр ноцтой осол гарсан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат "Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр,  Төв аймгаас Улаанбаатар чиглэлийн замд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр гарлаа.

Ослын улмаас таван иргэн гэмтсэн. Хоёрынх нь биеийн байдал хүнд.

Мөргөлдсөн автомашины тухайд хоёр том оврын машины дунд УАЗ фургон маркийн машин хавчуулагдаж, хоёр нь замын хажуу руу орсон.

Холбогдох албаныхан хэргийн газар дээр ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

 
 

Сэрэмжлүүлэг

Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.