Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний шигшээ багийнхны үзэгчдээ огшоосон, үзүүштэй тоглолт

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо чансаагаар 68 байр илүү Тажикистантай хийж, 0:1-ээр харамсалтай ялагдал хүлээв.

Үр дүн хэдий сөрөг байсан ч үндэсний шигшээ багийн тоглогчид 90 минутын турш өндөр хэмнэлтэй, үзэгчдээ огшоосон, үзүүштэй тоглолт толилуулсан юм.

Манай залуус чансаа илүү Тажикистаны багтай эн тэнцүү, гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж байсан ч тоглолтын 80' дахь минутад зочин багийн 6 дугаартай тоглогч Давронжон Ергашев унаж мөргөн энэ тоглолтын цор ганц гоолыг оруулаа. 

Тоглолтын турш Монголын шигшээ баг 44, Тажикистаны баг 56 хувьтай бөмбөг эзэмшжээ. Хаалга чиглэсэн цохилт адил 7, 9 байсан бол хаалга оносон цохилт адил 4 байлаа.

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үндэсний шигшээ багийн 3,455 үнэнч хөгжөөн дэмжигч цуглаж, гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн нь энэ тоглолтыг амттай болгож байв.

Монголын хөлбөмбөгийн холбооноос өгсөн мэдээллээр, Дэлхийн чансаагаар 52 байр илүү Мьянмарыг хожиж, 68 байр илүү Тажикистантай хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадсан Монголын шигшээ баг 10 дугаар сарын 15-нд Кыргызстантай талбайдаа тоглоно.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг