Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр баривчлан саатуулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх газраас урд шөнө Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг баривчлан саатуулсан байна. 

Түүнийг замын тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Гэхдээ хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

АТГ өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг болон холбогдох бусад хүнийг баривчлан саатуулаад байгаа талаар мэдээлсэн.