Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болгон ангилал ахиулна"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ноён уулыг улсын тугай хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авч, дархан цаазат болгон ангилал ахиулахаар боллоо. Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Тухайн газарт таван аж ахуйн нэгжид нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд зарим нь одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. 

1995 онд Ноён уул орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байхад лиценз давхцаж олгосон асуудал байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулна" гэлээ. 

Түүнчлэн хяналт шалгалтын явцад Ноён уулын орчимд хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан болон хууль бусаар материал цуглуулан лиценз авсан байвал тухайн ажилд оролцсон албан тушаалтан холбогдох аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг төлүүлэх аж. 

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Зарим аж ахуйн нэгж байгалиас орлого олох хэмжээгээрээ сүйтгэчихээд улсад их хэмжээний татвар төлсөн гэж ярьдгаа болих хэрэгтэй. Их мөнгө төлсөн гэдэг ч байгальд учруулсан хохирол түүнээс нь их байна" гэв.