Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн ерөнхий сайд хоёр Борисын нэрийг хольж сольжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху засгийн газрын хуралдаан дээрээ Британийн ерөнхий сайдын нэрийг ОХУ-ын ерөнхийлөгч агсны нэртэй сольж ярьжээ.

Тэрээр Ням гарагт болсон хуралдааны үеэр Борис Жонсонтой уулзсан тухайгаа ярихдаа нэрийг нь Борис Ельцин гэж ярьсан байна. ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцин 2007 онд нас барсан юм.

“Би Лондон хотод амжилттай айлчлаад ерөнхий сайд Борис Ельцин, АНУ-ын батлан хамгаалахын сайд нартай уулзаад ирлээ” гэж Нетаньяху ярьжээ.

Сайд нар буруу нэр хэлснийг нь залруулахад тэр инээмсэглээд “та нарыг миний ярианд анхаарал тавьж байгаа үгүйг шалгасан юм” гэж хошигносон байна.

Харин хуралдаанаас хойш хэдэн цагийн дараа Израйлийн засгийн газраас гаргасан албан мэдээний дүрс бичлэгт энэ хэсгийг хасаж эвлүүлсэн байжээ.

Израйль, Британийн ерөнхий сайд нар өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Лондон хотноо уулзсан юм.

Нетаньяху нэр ус хольж солих явдал үе үе гаргадаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард тэр олны өмнө үг хэлэхдээ Азербайжанд айлчилснаа Афганистантай сольж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian