2019 онд БСШУСЯ-наас улсын хэмжээнд 48 сургуулийг ашиглалтад оруулж, 21,420 хүүхдийн суудлыг шинээр нэмэхээ зарласан.
Үүний 23-ыг нь энэ сарын эхний долоо хоногт багтан ашиглалтад авахаар байгаа аж.
Энэ талаар БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан "Барилгын ажил нь дууссан хэд хэдэн сургууль, өргөтгөл бий. Барилгуудыг Улсын комисс ажиллаж байж албан ёсоор хүлээн авдаг.
Тиймээс Улсын комиссын ажиллан Барилга, байгууламж ашиглалтад авах хуваарийг хүлээж байгаа. Бидний тооцоолж буйгаар есдүгээр сарын эхний долоо хоногт багтан улсын хэмжээнд 23 сургуулийг ашиглалтад оруулна.
Өнгөрсөн наймдугаар сард дээрх хуваарийн дагуу шинээр баригдсан боловсролын байгууллага болон тэдгээрийн өргөтгөлөөс долоог нь албан ёсоор хүлээн авсан" гэлээ. Одоогоор ашиглалтад аваад буй барилгууд нь:
Үр дүнд нь өнөөдрийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд нэг ээлжиндээ 3,580 хүүхэд хичээллэх хүчин чадал нэмэгдээд байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд бэлэн болсон барилгууд Улсын комисс ажиллуулах хуваариа хүлээж байгааг дээр дурдсан билээ.
График 1, Шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн тоо, 2010-2019 он
График 2, Шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүдийн суудлын тоо, 2010-2019 он