Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нисэхийн эцсийн автобусны буудлаас "Буянт - Ухаа 21" дүгээр гудамж хүртэлх замыг хаана

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас "Буянт-Ухаа 21" дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байна.

Иймд 2019 оны наймдугаар сарын 15-ны 07:00 цагаас наймдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл тус авто замыг хэсэгчлэн хааж, эхлэл хэсэг болох Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх 1 км авто замд резайклер, өнгө болон суурь асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. 

Тус чиглэлд зорчих жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.