Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Путин төрсөн өдрийг нь тохиолдуулан Ши Жиньпинд хайрцаг дүүрэн зайрмаг бэлэглэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин 66 нас хүрсэн байна.

Тажикистаны нийслэл Душанбед болж буй Ази тивд итгэлцэл, тогтвортой байдал бий болгох зорилготой CICA олон улсын чуулганд оролцож байхад нь түүний төрсөн өдөр тохиожээ.

Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн хамгийн том түнш Хятадын төрийн тэргүүнд сонирхолтой бэлэг барьсан байна.

“Ийм сайн найзтай болсондоо би баяртай байдаг” гэж хэлсэн Путин түүнд төрсөн өдрийн мэнд хүргээд бялуу, хайрцаг дүүрэн зайрмаг, оросын гар урчуудын бүтээлийг бэлэглэжээ.

 

Ши Жиньпинийг орос зайрмагт дуртай, ОХУ-д айлчлах бүртээ зайрмаг зооглохыг хүсдэг тухай 2016 онд хэвлэлүүд мэдээлж байв.

Тэгвэл Путин түүнд хайрцаг дүүрэн зайрмаг бэлэглээд тэдгээрийг “Хамгийн амттай нь” гэж магтсан байна. Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгчийн бэлэгт талархаад хариуд нь Оросын самоварыг санагдуулам хөх өнгийн вааран савыг хятад цайны цуглуулгын хамт бэлэглэжээ.

Эх сурвалж: Russia Today