Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Завхан голоос Алтай хот руу 54 км урт хоолойгоор ундны цэвэр ус татах ажил эхэллээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Говь-Алтай аймаг байгуулагдсан цагаас тулгамдаж буй асуудал бол ундны цэвэр усны хангамж. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхээр Завхан голоос Алтай хот руу цэвэр ус татах “Тайшир-Алтай” усан хангамжийн төсөл хэрэгжиж байна.

Алтай хотынхон 1950-аад онд Завхан голоос машинаар ус зөөж, ундандаа хэрэглэж байсан бол 1970 оноос худгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан ч усны чанар ундны усны эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байжээ. Ингээд 2000 оноос ус цэвэршүүлэх төхөөрөмж ашиглаж эхэлсэн байна. Дээрх ажлууд дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа учраас 2002 оноос Завхан голоос ус татах санал яригдаж эхэлсэн  нь 17 жилийн дараа биелэлээ олж байгаа ажээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн жил баруун аймгуудад ажиллах үеэр Говь-Алтай аймгийн иргэдийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байжээ.

Ингээд Засгийн газар  энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллан, Австри улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон байна.

БХБЯ, Австри улсын “Tiroler Rohre Gmbh” групп болон туслан гүйцэтгэгчээр "Сайрам булган" ХХК-тай гэрээ байгуулан одоогийн байдлаар 1.7 сая еврогийн үнийн дүнтэй 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, гурван чингэлэг холбох хэрэгсэл нийт 30 чингэлэг тоног төхөөрөмж нийлүүлэгдээд байгаа аж.

Тайширын УЦС-аас үүссэн Гэгээн нуурын усыг цэвэршүүлэн Алтай хот руу хүргэх ажил эхлээд явж байна

Гэрэл зургийг mpa.mn

Бүтээн байгуулалтын ажил энэ сарын 1-нээс эхэлсэн, ямар нэгэн саад бэрхшээлгүй үргэлжилж байгааг төслийн ерөнхий инженер Г.Лхагвасүрэн хэллээ.

Тэрбээр “Тайширын УЦС-аас үүссэн Гэгээн нуурын усыг цэвэршүүлэн Алтай хот руу хүргэх төсөл амжилттай эхлээд явж байна.

Бүтээн байгуулалтын ажил хоёр жил үргэлжилнэ. Энэ хугацаанд 54 км урт хоолойг байрлуулж, гурван обьект барих бөгөөд 100 гаруй түр ажлын байр бий болоод байгаа.

Эхний барилгад Гэгээн нуурын эрэгт баригдаж, ус цэвэршүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулагдана. Эндээс 25 км үргэлжилсэн шугам яваад дахин нэг барилга баригдаж, өргөгч станц байрлана. Учир нь нуураас Алтай хот хүртэлх хоолой 500 метр өгсөж ирж байгаа. Гурав дахь барилгад усны нөөц сан суурилуулагдана.

Хоолой нь Австри улсад үйлдвэрлэгдсэн өндөр технологийн чанартай бүтээгдэхүүн бөгөөд үйлдвэрлэгчээс 100 жилийн баталгаа өгсөн” хэмээн ярилаа.

Говь-Алтай аймагт энэ жил улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 46 обьект буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга баригдаж байгааг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлж байв. 

Мөн Завхан аймгаас 110 кВт-ын эрчим хүчний шугам татах, 2,000 айлын орон сууцны хорооллын бохир, цвээр усыг шийдэх дэд бүтцийг барих ажил энэ онд эхэлж байгааг хэллээ.

Говь-Алтай аймгаас хийсэн фото сурвалжилгыг хүлээн авна уу.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг