Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-д суралцах виз мэдүүлэх иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ

ikon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсч, улмаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг.

Иймд БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр эртнээс визээ мэдүүлэх, одоо суралцаж байгаа оюутнууд зуны амралтаараа эх орондоо ирэхээсээ өмнө БНХАУ-д оршин суух визийн хугацаагаа сунгуулахыг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.

БНХАУ-ын ЭСЯ нь 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагт 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР