Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс Европын Холбооны орнуудад эм нийлүүлэх эрхтэй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улс Европын Холбооны эмийн “цагаан жагсаалт”-д албан ёсоор багтсаныг тус улсын засгийн газар өнөөдөр Сөүл хотноо зарлажээ.

Европын Холбооны гишүүн улс орнуудад эм, эмнэлгийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд чанарын өндөр шаардлага тавигддаг. Одоогоор зөвхөн АНУ, Швейцарь, Австрали, Япон, Израйль, Бразил гэсэн гишүүн бус хэдхэн улс Европын Холбооны зах зээлд эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх эрхтэй байдаг.

Тэгвэл эдгээр орнуудын араас Өмнөд Солонгосыг нэмэх шийдвэрийг Европын Зөвлөл өчигдөр Брюссель хотод гаргасан байна.

Өмнөд Солонгос улс Европын Холбоонд эм, эмнэлгийн бүтээгдэхүүн нийлүүлдэг болох хүсэлтээ 2015 оны нэгдүгээр сард гаргаж байжээ. Өнгөрсөн хугацаанд эмийн үйлдвэрлэлийн дүрэм журам, стандарт, чанарын шаардлагыг нь нарийвчлан шалгасны эцэст шийдвэр гарсан байна.

Өмнөд Солонгосын эмийн экспорт сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаа бөгөөд 2018 онд хэмжээ нь $4.6 тэрбумд хүрчээ.

 

Эх сурвалж: Yonhap News