Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэрэг” сэтгүүл The New York Times-тай хамтарсан дугаар гаргана

ikon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ub.life сайт, “Гэрэг” сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын The New York Times сонинтой хамтран ажиллаж эхлээд буй. Өнгөрсөн сард The New York Times-ийн шилдэг нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байсан тэдний хувьд энэ сард NYT-ийн “Women Today” төслийн хүрээнд “Гэрэг” сэтгүүлийн хамтарсан дугаар гаргах юм байна. 

“Women Today” нь өнөө цагт дэлхий даяар эмэгтэйчүүд төдийгүй нийгэмд тулгамдаж байгаа аливаа асуудал, бэрхшээлийг сөрж буй бүсгүйчүүдийн түүхийг өгүүлдэг The New York Times-ийн цуврал төсөл юм. Тэгвэл “Гэрэг” сэтгүүлийн энэхүү хамтарсан тусгай дугаарт олон улсын шилдэг нийтлэлүүдийг багтаахаас гадна орчин цагт Монголд тулгамдаж буй асуудлуудтай нүүр тулж буй эмэгтэйчүүдийн түүхийг харуулахаараа онцлог. 

Түүнчлэн сэтгүүлийн тусгай дугаарын нээлтийн арга хэмжээг энэ сарын сүүлчээр зохион байгуулж, The New York Times-ийн тусгай зочид хүрэлцэн ирэх юм. Мөн Пулицерын шагналт сэтгүүлч Эмили Стийлийг уг арга хэмжээнд урьжээ. Эрэн сурвалжлах чиглэлээр бүтээлээ туурвидаг, #MeToo хөдөлгөөний идэвхтэн тэрбээр Америкийн медиа салбарын нөлөө бүхий 75 эрхмийн нэгээр нэрлэгдэж байсан юм.  

 


Эх сурвалж: “Гэрэг” сэтгүүл