Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хашаанаас машинаа гаргах гэж байгаад хамаатныхаа нэг настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.04.20-21/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 6 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 3 нь хүүхэд байна. 

Гарсан ослуудаас сэрэмжлүүлэх зорилгоор дурдвал:

  • 2019.04.21-ний өдөр БЗД-ийн нутаг Улиастай зам, ... тоот хашаан дотор амины H.Sonata5 маркийн автомашины жолооч нь хашаанаас машинаа гаргах гэж байгаад тоглож байсан хамаатныхаа 1 нас 7 сартай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ. Тухайн үед жолооч нь эрүүл байсан аж.
  • 2019.04.20-ны өдөр 11.00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон байна. 

Нийт ослын тав нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол бүртгэгджээ.

Амралтын хоёр өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.