Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн чанадад эрсдэлд орсон иргэнийг эмнэлгийн нүүлгэн шилжүүлэг хийн авчирлаа

ikon.mn
2019 оны 4 сарын 12
Сурталчилгаа

2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүл Мэндийн Яам, Биеийн Тамир Спортын Газар, Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Xүннү Эйр ХХК болон Интермед эмнэлэг хамтран ОХУ-ын Сахалинск мужаас зүрх, амьсгалын аппаратын байнгын дэмжлэгтэй өвчтөнг тусгай үүргийн нислэгээр эмнэлгийн нүүлгэн шилжүүлгээр авчирсан билээ.

 

Хилийн чанадад эрсдэлд орсон Монгол улсын иргэнийг эх орондоо авч ирэх хариуцлагатай ажлыг амжилттай зохион байгуулж нийгмийн хариуцлагын үүднээс эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг гүйцэтгэснийг үнэлж Засгийн газрын xэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газраас Интермед эмнэлгийн хамт олонд Талархал илэрхийллээ.

 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.