Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нууцаас гарч нийтэд ил болж буй Засгийн газрын 32-р тэмдэглэлийн зарим хэсгийг ил болгов

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 2
iKon.MN

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг худалдаж авахтай холбоотой зарим нууц материалыг ил болгохоо мэдэгдсэн. Ингэхдээ ЭҮ-ийн 49 хувийг зарахтай холбоотой Засгийн газрын анхны хуралдааны нууц гэх 32-р тэмдэглэлийг нээлттэй болгох гэж байна.

Тухайн протокол нь Төрийн нууцын хуулиар нууц дардас дарсан байсныг нууцаас гаргасан юм. Төрийн нууц материалыг хэн бугай нь ч ярьж, ил гаргаж болдоггүй. Эс бөгөөс 8 жилийн ялтай. Тиймээс хууль, хяналтынхан ярьж хэлэлцэж болох материал ил болж байгаа нь энэ аж.

Тус  протокол нь 2016 оны 6-р сарын 9-ний өдрийн хурал юм байна. Энэ нь Ч.Сайханбилэгийн ЗГ хойд хөршөөс ЭҮ-ийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, дөнгөж байгуулагдсан үйл ажиллагаагүй "Монголын зэс корпораци"-д худалдах тухай нууц горимоор хуралдсан хуралдаан байжээ.

Өмнө нь Засгийн газар 2016 оны 6-р сарын 16 өдрийн буюу хоёр дахь нууц хуралдааны протоколыг ил болгосон байсан юм. ЗГ-ын энэ удаа ил болгосон нууц протокол нь Худалдаа Хөгжлийн банк, Монголын зэс корпораци хоёр удирдлага санхүүгийн хувьд нэг гэдэг нь нотлогдож байгаа ажээ.

Нууцаас гарч буй тэмдэглэлийн хэсгийг харвал:

 
 

Энэ тэмдэглэлийг бүрэн эхээр нь Даваа гарагт олон нийтэд танилцуулах хүлээлт байна.