Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбарын Энтрепренер- Оюуны Ундраа Групп

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 24
Сурталчилгаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэрээ оруулж байгаа шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 22 дахь жилдээ зохион байгуулагдаж, шилдэгүүддээ шалгарууллаа.

 

Тус ёслолын ажиллагаагаар 2018 оны шилдэг барилгын салбарын “ENTREPRENEUR”-ээр Оюуны Ундраа Группийн Соёл амралтын Зайсан Хилл цогцолборыг шалгаруулсан.

 

Оюуны Ундраа Групп нь хүүхэд залуучуудад үндэсний уламжлал, ёс заншил, бахархалт түүхийн талаар сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог олгох зорилгоор сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон концерт танхим, дэлхийн болон үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүний худалдаа, хүүхдэд багачуудад зориулсан үйлчилгээний газрууд, 30метр шилэн гүүр, дэлхийн шилдэг шинэлэг технологийг нэвтрүүлсэн энтертаймэнт үйлчилгээг нэг дор цогцлоосон цогц байгууламж юм.

Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор 2018 оны 01-р сард нээлтээ хийсэн цагаасаа эхлэн 300,000 гаруй хүмүүст үйлчилсэн бөгөөд нийгмийн хариуцлагыг зөвхөн ажлын байр бий болгох, улсын төсөвт татварын орлого төвлөрүүлэх ойлголтооор хязгаарлахгүйгээр сайн дурын бодит өгөөж өгөх үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурлага, спортоороо тэргүүлсэн 5100 сурагчдад Соёл амралтын Зайсан Хилл цогцолбортын Prime Cineplex кино театрт үнэ төлбөргүй кино үзүүлэн “Кино сар аян”-г амжилттай хэрэгжүүллээ.

 
 
 
 
 

“Кино сар аян”-ы гол зорилго нь ерөнхий боловсролын сурагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулан, гоо зүйн уран сайхны мэдлэгийг нэмэгдүүлсэнээр нийгэмд оюунлаг боловсролтой иргэдийг бий болгох үйлсэд бодитойгоор хувь нэмэрээ оруулж байна.

Цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд олон арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд 2019 онд “ Кино сар аян”-г дахин үргэлжилнэ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.