Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Өдгөөгөөс нэгэн жарны тэртээ буюу 1958 оны 12-р сарын 31-нд хоногт 30 тонн сүү үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үүд хаалгаа нээж байсан Сүү ХК энэ өдрүүдэд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ойн хүрээнд ажилчид, харилцагчид, нийгэм олон нийт рүү чиглэсэн олон ажлыг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд 12-р сарын 3-нд “Ахмад ажилтнууддаа зориулсан хүлээн авалт”, 12-р сарын 7-нд “Харилцагчдын хүндэтгэлийн хүлээн авалт”-аа хийж, сүү бэлтгэн нийлүүлэгч малчид фермерүүд, харилцагч дэлгүүрүүд, хамтран ажиллагч байгууллагууддаа хүндэтгэл үзүүлсэн бол 12-р сарын 16-ны өдөр нийт ажилтнууддаа зориулсан БАЯРЫН ХУРАЛ-ыг зохион байгууллаа. 

 
 

Өнөөдрийн хувьд Сүү Хувьцаат компани нийт 400 гаруй ажилтантай, 2,500 гаруй бэлтгэн нийлүүлэгч, 3,000 гаруй борлуулалтын харилцагчтай, орон нутагт 2 салбар үйлдвэр, 1 эрчимжсэн МАА-н цогцолбор фермтэй, 1,600 гаруй хувьцаа эзэмшигчтэй, МУ-ын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП-13 хувьцаат компанийн нэг, үйлдвэрийн аргаар боловсруулсан шингэн сүүний зах зээлийн 76 хувийг хангадаг, салбартаа манлайлагч байгууллага болон өргөжин тэлсэн байна.

Бидний нэгэн жарны амжилтын үндэс болсон нийт хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, харилцагч, хамтран ажиллагч байгууллагууддаа БАЯРЛАЛАА.