Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Рэгдэл: Шинжлэх ухааны Академи залуу гишүүдээр эгнээгээ тэлэх шаардлагатай байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Шинжлэх ухааны Академийн Их чуулган өнөөдөр болж байна. Энэ өдөр ШУА-ийн шинэ гишүүд болон гадаад гишүүнийг сонгон шалгаруулах юм. Их чуулган 97 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл чуулган нээж хэлсэн үгэндээ “Академийн гишүүнийг сонгон шалгаруулахад бид онцгой ач холбогдол өгч ирсэн. Учир нь Монголын Шинжлэх ухааны Академийн нэр хүнд, түүний манлайллыг цаашид хэрхэн авч явах нь гишүүдтэй шууд холбоотой байдаг. Хэр их мэдлэгтэй, эрч хүчтэй хүн академид орж ирнэ, тэр хэмжээгээр академийн манлайлал хүчтэй байдаг. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн манай академийг настайчуудын байгууллага гэсэн шүүмжлэл байнга гарч байна. Тиймээс нийгмийн энэ ойлголтыг өөрчлөх алхам хийх нь зөв гэж үзэж буй тул эрдэмтэй, чадвартай залуу гишүүдээр эгнээгээ тэлэх шаардлагатай байна” гэсэн юм. 

ШУА-ийн гишүүний сонгон шалгаруулалтад доорх 14 хүн нэр дэвшиж байна. Сонгон шалгаруулалтын дүнг бид эргэн мэдээлэх болно.

Нэрс

Албан тушаал, эрдмийн зэрэг, цол

Мэргэжлийн чиглэл

1.

Бүдээбазарын

АВИД

Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор

Физик, математик, хими

2.

Бадрахын

БУРМААЖАВ

ШУА-ийн бүтцийн академи хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

Анагаах ухаан

3.

Яндагийн

ГАНБОЛД

Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор

Хөдөө аж ахуй

4.

Чимэдцэрэнгийн

ГАН-ӨЛЗИЙ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, философийн шинжлэх ухааны доктор, профессор

Нийгмийн ухаан

5.

Содномсамбуугийн

ДЭМБЭРЭЛ

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор

Геологи, газарзүй

6.

Цэвээний

НАНЗАД

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, техникийн шинжлэх ухааны доктор, профессор

Техник, технологи

7.

Жадамбаагийн

НОРОВСҮРЭН

ШУА-ийн Еренхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, биологийн ухааны доктор

Биологи

8.

Лувсандоржийн

НЯМБАТ

Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх профессор, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор

Хөдөө аж ахуй

9.

Буньжавын

ОРГИЛ

“Ач" АУИС-ийн Өрхийн анагаах ухаан ба эм судлалын тэнхмийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

Анагаах ухаан

10.

Шижээгийн

ПАЛАМДОРЖ

Батлах хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор

Нийгмийн ухаан

11.

Сампилдондовын

ЧУЛУУН

ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор

Нийгмийн ухаан

12.

Очбадрахын

ЧУЛУУНБААТАР

ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор

Физик, математик, хими

13.

Рүвжирийн

ШАГДАРСҮРЭН

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

Анагаах ухаан

14.

Халтарын

ЭНХЖАРГАЛ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн проректор, техникийн шинжлэх ухааны доктор, профессор

Техник, технологи

Харин гадаад гишүүний сонгон шалгаруулалтад

  • БНХАУ-ын Төвийн Үндэстний их сургуулийн доктор, профессор, Монгол судлаач Ван Мандуга; 
  • Оросын шинжлэх ухааны Академийн Сибирийн салбарын Байгаль нуурын байгалын нөөцийн менежментийн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, академич  Тулохов Арнольд Кириллович;
  • Оросын шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович нар нэр дэвшиж байна.