Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд зуны, сувиллын цэцэрлэг ажиллуулах хүсэлтээ илэрхийлэв

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

"OneSky" Олон Улсын байгууллагаас нийслэлийн 4, 40, 41 дүгээр цэцэрлэгийн 0-3 насны хүүхдүүдэд хандсан хамтын ажиллагаа, сайн үйлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэд сувилахуйн ухааны гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулж, асрагч багш болон сувилагч нарт сургалт зохион байгуулах, Улаанбаатар хотын хэд хэдэн сувиллын цэцэрлэгт сургалтын материал болон шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зөвшөөрөл хүсэж гурван сарын өмнө Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж байсан юм.

Энэ удаад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай тус байгууллагын төлөөлөл уулзаж гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлынхаа эхний үр дүнг танилцууллаа. Сувиллын 40 дүгээр цэцэрлэг дээр төвлөрч багш мэргэжилтнийг чадваржуулах, эцэг эхэд гэр бүлийн боловсрол эзэмшүүлэх, холбогдох сувилгаа сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийснээр хүүхдүүдийн хөгжил төлөвшилд зохих өөрчлөлт гарч байна хэмээн танилцууллаа.

Түүнчлэн, цаашид сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож түгээх, зуны цэцэрлэг ажиллуулах, сувиллын цэцэрлэгийн үйлчилгээний хүрээг нийслэл хотын төвшинд тэлэх чиглэлээр хамтран ажиллах зохион байгуулалтын дэмжлэг хүсэж байгаагаа мөн илэрхийллээ.

Энэ хүрээнд тодорхой төлөвлөгөө гарган холбогдох газартай хамтран ажиллаж, ажлын явц болон үр дүнг 2019 оны 3 болон 5 сард танилцуулахаар харилцан тохирлоо гэж БСШУСЯ-наас мэдээллээ.