Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын нийт бизнесийн ашгийн 61 хувийг том хөрөнгөтнүүд нь хүртжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын бизнесийн салбарынхны олсон нийт ашгийн 61 хувийг 10 их наяд воноос ($8.9 тэрбум) дээш хөрөнгөтэй цөөхөн гэр бүлийн компаниуд хүртсэн болохыг өнөөдөр зарласан засгийн газрын тоо баримт үзүүлжээ.

Азийн дөрөв дэх том зах зээлтэй энэ орны эдийн засагт чэйбол гэгддэг үндэсний хөрөнгөтнүүдийн байр суурь ноёлсон хэвээр байгааг дээрх тоо харуулж байна.

2017 онд тус улсын бизнесийн ашгийн ихэнх хэсгийг хамсан 2,191 том компани байжээ. Тэдгээр нь Өмнөд Солонгост бүртгэлтэй нийт 666,163 компанийн дөнгөж 0.3 хувийг эзэлж байна.

Тэгвэл Самсунг Электроникс, Хьюндэй Мотор тэргүүтэй эдгээр том компаниуд нийт ажлын байрны 20.4 хувь, хөрөнгийн 71.2 хувийг эзэлж байгаа нь статистик тоо баримтаас харагдаж байгаа юм.

Орлогын хувьд тэд 2017 онд 2,285 их наяд воны орлого олсон нь бүх компаниудын олсон орлогын нийлбэрийн 48 хувь болжээ.

Эсрэгээрээ нийт компаниудын 99.1 хувийг бүрдүүлж байгаа 660,003 жижиг компани нийт орлогын 37.9 хувийг олж, ашгийн 25.1 хувийг хүртсэн байна.

Өмнөд Солонгосын засгийн газар цөөн хэдэн гэр бүлүүдэд хуваагддаг хөрөнгөтнүүдийн нөлөөг бууруулж, жижиг, дунд бизнесүүдийг дэмжих бодлогыг олон жилийн турш баримталж байгаа ч үр дүн муутай байна.

 

Эх сурвалж: Yonhap News