Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэрэлтэй хот" аяны хүрээнд хотын нэрийн хуудас болсон барилгуудын фасадыг гэрэлтүүлж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлсэн  "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд "Гэрэлтэй хот" аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж байгаа билээ. 

"Гэрэлтэй хот" аяны хүрээнд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлэхээр болсон. Үүний дагуу Монгол Улсын Их сургууль, Драмын театр, Монголын Цахилгаан холбоо, Спортын төв ордон, Багшийн дээд болон бусад барилгуудын гадна фасадыг гэрэлтүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Хотын гудамжинд асахгүй байгаа гудамж зам талбайн гэрэлтүүлгийг засварлах ажил өрнөж байгаа юм. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Дурсгалт хөшөөнүүдийг үе шаттайгаар гэрэлтүүлж байна. Үүнээс дурьдвал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, С.Зориг, Соёмбот хөшөө, Х.Лхагвасүрэн жанжин, Марко Поло, Д.Нацагдоржийн хөшөө болон бусад хөшөө, дурсгалыг гэрэлтүүлэх ажээ.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба