Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн Lion Air компанийн онгоц арав хоногийн дараа дахин осолдов

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Индонезийн Lion Air компанийн нисэх онгоц далайд унаж, 189 хүний амь үрэгдсэн билээ.

Тэгвэл тус компанийн нисэх онгоц өчигдөр дахин нэг осол гаргажээ. Суматра арлын Бэнгкулугийн нисэх буудлаас нийслэл Жакарта хот руу хөөрөх гэж байсан онгоц хөөрөх зурвас руу явж байхдаа далавчаараа шон мөргөсөн байна.

Онгоцны зүүн далавч гэмтэж, дотор нь явсан 143 зорчигчийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ. Тэднийг сүүлд өөр нисэх онгоцоор Жакарта руу тээвэрлэсэн байна.

Индонезийн зам тээврийн яам ослын шалтгааныг шалгахаар мэргэжилтнүүдийн багийг илгээсэн бол Lion Air компани зорчигчдоос уучлалт гуйжээ.

Үүнээс 10 хоногийн өмнө Lion Air компанийн Boeing 737-Max 8 загварын нисэх онгоц Жакартагаас хөөрөөд 13 минутын дараа далайн усанд унасан юм.

Сүүлд онгоцны хар хайрцгийг далайн ёроолоос олж, шалгахад тус онгоцны агаарын хурдны заагч гэмтэлтэй ажиллаж байсныг тогтоосон байна. Онгоц ийм гэмтэлтэйгээр нийт дөрвөн нислэг үйлдсэний сүүлийнх дээрээ сүйрсэн ажээ.

Ослын тухай эцсийн дүгнэлт энэ сарын сүүлээр гарна.

 

Эх сурвалж: AFP