Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын 2018 оны конгрессын сонгуулийн анхдагчид

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын конгрессын гишүүн болсон анхны Сомали гаралтай эмэгтэй Илхан Омар

Мягмар гарагт болж өнгөрсөн АНУ-ын 2018 оны конгрессын сонгуулийн үр дүнд Ардчилсан Нам төлөөлөгчдийн танхимд найман жилийн дараа олонх боллоо.

Ингэснээр ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үйл ажиллагаа илүү хяналттай болж байна.

Мөн энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүд, өнгөт арьстнууд, бэлгийн цөөнх АНУ-ын холбооны засаг захиргаанд нөлөөгөө нэмэгдүүлж чаджээ.

Ингээд энэ удаагийн сонгуулийн анхдагчдыг танилцуулж байна.

  1. Түүхэнд анх удаа Конгресст 100-аас дээш тооны эмэгтэйчүүд орж ирлээ.
  2. Америкчууд анх удаа лэсби, уугуул Америк гаралтай, холимог тулааны тамирчин асан эмэгтэйг конгрессын гишүүнээр сонголоо. Шэрис Дэвидс гэдэг энэ эмэгтэй Ардчилсан Намаас Канзас мужийн төлөөлөгчөөр сонгогджээ.
  3. Рашида Тлаиб, Илхам Омар нар АНУ-ын конгрессын гишүүн болсон анхны муслим эмэгтэйчүүд боллоо. Хоёул Ардчилсан намаас дэвшиж Мичиган, Миннесота мужуудад ялалт байгуулжээ.
  4. Омар нь бас анхны Сомали гаралтай конгрессын гишүүн болж байгаа юм. Тэр 20 гаруй жилийн өмнө АНУ-д цагаачилж иржээ.
  5. Колорадо муж энэ сонгуулиар анх удаа ижил хүйстнийг захирагчаараа сонголоо. Энэ нь Ардчилсан Намын Жаред Полис байсан юм.
  6. Ардчилсан Намын Энжи Крэйг Миннесота мужаас конгресст сонгогдсон анхны LGBTQ хүн буюу бэлгийн цөөнхийн төлөөлөл болсон байна.
  7. Аяана Прессли Массачусетс мужаас конгресст сонгогдсон анхны хар арьстан эмэгтэй боллоо. Энэ нь 200 гаруй жилийн түүхэнд анхны тохиолдол юм.
  8. Нью Йоркын төлөөлөл Александриа Окасио Кортез нь конгресст сонгогдсон хамгийн залуу эмэгтэй боллоо. Тэр одоо 29 настай.
  9. Флорида муж анхны лэсби хотын даргатай болсон нь Маргарет Ромеро байлаа.
  10. АНУ-ын конгресст анх удаагаа нэг биш, хоёр уугуул Америк гаралтай эмэгтэй сонгогдлоо.
  11. Ардчилсан Намын Вероника Эскобар, Силвиа Гарсиа нар Техас мужаас конгресст сонгогдсон анхны латин гаралтай эмэгтэйчүүд боллоо. Техасын хүн амын гуравны нэг нь латин хүмүүс байдаг ч тэдний төлөөлөл конгресст хэзээ ч сонгогдож байсангүй.
  12. Теннеси муж Бүгд Найрамдах намын Марша Блакбурныг сенатын гишүүнээр сонгосон нь тус мужийн хувьд анхны эмэгтэй сенатор болж байна.
  13. Коннектикут муж түүхэндээ анх удаа хар арьст эмэгтэй Жахана Хэйесийг конгрессын гишүүнээр сонгожээ.
  14. Летита Жэймс Нью Йоркын анхны хар арьст ерөнхий прокурор боллоо. Бас энэ албан тушаалд хүрсэн анхны эмэгтэй болж байна.
  15. Жанет Миллс нь Мэйн мужийн анхны эмэгтэй захирагч болжээ.
  16. Ардчилсан Намын Лина Идальго Техас мужийн Харрис дүүргийн шүүгч болсон анхны латин цагаач болжээ. Тэр одоо 27 настай.
  17. Охайо мужийн сенатад анхны LGBTQ хүн сонгогдсон нь Ники Антонио байв.
  18. Флорида мужийн төлөөлөгчдийн танхимд сонгогдсон анхны LGBTQ эмэгтэй нь Жэнифер Вэбб байлаа.
  19. Нью Жерсигийн Флэмингтон хотын даргаар сонгогдсон Бэтси Драйвер нь АНУ-ын түүхэнд анхны холимог (intersex) хүйстэй сонгуульт албан тушаалтан болж байна.
  20. АНУ-ын захиргаанд байдаг Гуамын арал түүхэндээ анх удаа эмэгтэй захирагчтай болжээ.

 

Эх сурвалж: Mashable