Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Яагаад өндөг үндэстнийг аварна гэж?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 26
Сурталчилгаа

Баримт 1.

Үржлийн өндөг байна гэж бодье. 37-38 хэмийн дулаантай, тохирсон чийглэгтэй орчинд гаднаас ямар ч нэмэлт тэжээл авалгүйгээр өндөгт дэгдээхэй үүснэ. Дэгдээхэй өндөгөөсөө гараад 3 хоног юу ч идэж уулгүйгээр амьдарч чаддаг. Нэг үгээр өндөгт амьд организм үүсч, хөгжихөд хэрэгтэй уураг, амин хүчил, эрдэс болгон байдаг.

Баримт 2.

Оросын эрдэмтдийн хийсэн судалгаагаар одоогийн ОХУ-ын цэргийн насны эрчүүд 1970-аад оны ЗХУ-ын 9-р ангийн хүүхдүүд шиг бие бялдар, оюуны чадамжтай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Бие оюун доройтож байгаа шалтгаан нь иоджуулалтын нэгдсэн хөтөлбөр зогссон, иодын өдрийн хэрэгцээгээ хангалттай авч чаддагүйгээс үүдэлтэйг ч анхааруулсан байна. Өндөр хөгжилтэй бүх орон иодын дутагдалаас салж чадсан, 132 орон иод дутагдалтай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлдэг нь хүний эрүүл мэнд, сэтгэхүйн хөгжилд иод хичнээн чухал үүрэгтэйн баталгаа юм.

Гаргалгаа:

Тэгвэл өндөгний тэжээллэг, эрдэслэг байдал дээр нэмээд иодоор баяжуулбал яах вэ? Нэг өндөгт агуулагдах иодын хэмжээг 7 хүртэлхи насны хүүхдийн өдөрт авах иодын хэмжээтэй /50мкг/ адил хийе. Хүүхэд өдөрт нэг л иоджуулсан өндөг иднэ. Маш эрүүл, сэтгэх, санах, сурахдаа сайн болж өснө. Хүүхэд ч гэлтгүй эхийнхээ хэвлийд байгаа ургаас эхлээд настайчуул ч энэ аргаар иодын хэрэгцээгээ бүрэн нөхөж чадна. Үр дүнд нь биеийн эрүүл мэнд гойд сайн, санах, сурах, сэтгэхдээ асуудалгүй үндэстэн болно. Тун энгийн гаргалгаа.

Жижигхэн өндөгт үндэстнийг аврах чадвар нуугдаж байгаа юм биш биз.

Үндэстний устгахад дэндүү амархан хоолноос нь иодыг хасчих. Др. Гай Абрахам / Нобелийн шагналд нэр дэвшигч. АНУ-ын эрдэмтэн, иод судлаач. /

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.