Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ хоногийн ачилтын түүхэн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо

ikon.mn
2018 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“УБТЗ” ХНН өнгөрсөн жил 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан юм. Тэгвэл энэ жил 24,5 сая тонн ачаа тээвэрлэх зорилттой ажиллаж байна. Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт сайжирч байгаагийн бодит илрэл бөгөөд үүнд манай төмөр замчид томоохон үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байгаа юм. Сүүлийн хоёр жилд УБТЗ-ын тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь тус нийгэмлэгийн удирдлагын багийн ажлын арга барил, зөв шийдвэр, төмөр замчдын шаргуу хөдөлмөрийн үр дүн юм.

Энэхүү ололт амжилтаа тус  хамт олон бататгаж бас нэгэн дээд амжилтыг тогтоожээ. Өнгөрсөн жил УБТЗ хоногт 74,593,8 тонн ачаа ачиж хоногийн ачилтын түүхэн дээд амжилт тогтоож байсан бол энэ сарын 10-нд 1331 вагон 81,050,6 тонн ачаа ачиж хоногийн ачилтын түүхэн дээд амжилтаа дахин шинэчлэн тогтоолоо. Энэ нь өнгөрсөн оноос 125 вагон 6457,1 тонноор илүү байна. Ирэх жил 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа УБТЗ-ын хамт олон түүхэн ойгоо амжилт бүтээлээр угтахаар ийнхүү шамдан ажиллаж байна.

                       

Мэдээллийн эх сурвалж:   “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.