Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Маркетеруудын “SMART 2018” чуулган болно

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 12
Сурталчилгаа

Монголын маркетингийн холбооноос санаачлан 4-дэх жилдээ “SMART 2018” чуулганыг энэ сарын 17-нд зохион байгуулах гэж байна. Монгол улсын бизнес эрхлэгчид, маркетингийн салбарынханд Олон улсын маркетингийн хөгжил, чиг хандлага, технологи, маркетингийн компанит ажлууд, бодит кейсүүдийг хуваалцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Чуулганы хөтөлбөрт маркетингийн салбарын хөгжил, чиг хандлагын талаар олон улсын нэр хүндтэй экспертүүдийн илтгэлүүд багтдаг уламжлалтай. Энэ жил бид Филипины Дэнцү Дижитал маркетингийн амин чухал зүйлс буюу Дижитал хувьсгалд амжилттай төлөвших тренд, стратегиудын талаар, International Media Service компаниас Хэвлэл мэдээлэлд хүмүүсийн сэтгэл хөдлөл, датаг үр дүнтэй ашиглах тухай ярилцана.

Түүнчлэн Монгол улсын маркетингийн салбарыг төлөөлдөг мэргэжлийн байгууллагын хувьд уригдан оролцдог дэлхийн креатив салбарын хамгийн том наадам болох “Cannes Lions 2018” фестивалын шилдэг кейс, бүтээлүүдийг оролцогчидтойгоо хуваалцахаар бэлдэж байна.

Мөн чуулганы оролцогчид маань маркетингийн судалгааны MMCG компанийн хийсэн CMO Судалгааны үр дүнтэй танилцана. Тус судалгаа бизнесийн байгууллагын маркетингийн албаны захирлуудад тулгардаг бэрхшээл, баримталж буй маркетингийн стратеги, үйл ажиллагааны өнөөгийн цар хүрээ, ирээдүйн чиг хандлага, зардлууд хувиарлалтын одоогийн хэмжээ, ирээдүйн өөрчлөлт, суваг сонголт ба тэдгээрийн үр ашиг, шаардлагатай эсвэл дутагддаг ур чадваруудыг олж илрүүлэх зорилготой хийгдсэн юм. Тиймээс, маркетингийн бүх түвшинд ажиллаж буй хүмүүст тун хэрэгтэй мэдээлэл байх болно.​

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Монголын маркетингийн холбоо

ХЭЗЭЭ? 2018.10.17-ны Лхагва гараг, 08:00 цаг

ХААНА? Zaisan Hill Event Hall

Бүртгүүлэх холбоос: ЭНД дарна уу

Эвэнт холбоос: ЭНД дарна уу

Бүртгэлийн хураамж: 200,000 төгрөг

Байгууллагын хөнгөлөлт:

  • 5-9 оролцогч - 10% буюу 180,000төг
  • 10-аас дээш оролцогч - 15% буюу 170,000төг
  • Багш, Оюутны хөнгөлөлт - 20% буюу 160,000төг

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг арга хэмжээг зохион байгуулах комиссын дараах дугааруудаас 9910-7627; 8009-7175  холбогдон авна уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.