Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Анхны дөрвөн камертай гар утсыг Самсунг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ар талдаа дөрвөн камертай анхны гар утсыг өчигдөр Самсунг танилцууллаа. Фото зураг авах дуртай хүмүүст зориулагдсан дундаж үзүүлэлттэй A9 загвар нь Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчийн сүүлийн бүтээгдэхүүн болж байна.

А9 загварын хувьд 24 мегапикселийн нэг гол камер, 10 мегапикселийн нэг хол тусгалын (telephoto) камер, 8 мегапикселийн нэг өргөн өнцгийн (ultra-wide) камер, 5 мегапикселийн нэг алслалт мэдрэгчтэй (depth of field) камерыг ар талдаа зэрэгцүүлэн жагсаажээ.

Эдгээр камернууд нийлээд нэг төгс зураг буулгах чадвартай юм.

Харин нүүрэн талдаа 24 мегапикселийн нэг сэлфи камертай ажээ.

Бусад үзүүлэлтүүд нь ч хангалттай сайн болсон байна. Тухайлбал 6.3 инчийн 2,220х1,080 цэгтэй AMOLED дэлгэц, Snapdragon 660 чип, 6 болон 8 GB RAM, 128GB хадгалах байгууламж, 3,800mAh багтаамжтай баттерейгаар тоногложээ.

Android 8.0 үйлдлийн системтэй A9 загварт 512GB хүртэл багтаамжтай microSD кард нэмж суулгаж болно.

Samsung A9 нь хар, хөх, ягаан өнгөний сонголттойгоор ирэх сараас худалдаалагдаж эхэлнэ. Харин үнийн мэдээлэл нь одоогоор ил болоогүй байна.

 

Эх сурвалж: Mashable