Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Импорт 45.8 хувиар өсжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын нийт бараа эргэлт энэ оны эхний есөн сарын байдлаар 9.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн зүүлэлт бөгөөд задлаад харвал экспорт 699.9 сая ам.доллар буюу 15.3%, импорт 1.2 тэрбум ам.доллар буюу 39.2 хувиар өссөн байна.

Зөвхөн есдүгээр сард экспорт 611.5 сая, импорт 549 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс мөн л өссөн дүн юм. Ялангуяа, импорт дангаараа жилийн хугацаанд 45.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан 2018 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллээс харж болно. 

Импорт өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 238.4 сая ам.доллараар өссөн нь зохилон нөлөөлжээ. Тэр дундаа

  • дизелийн түлш 90.7 сая  
  • машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 301.0 сая
  • тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 233.0 сая 
  • үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 174.1 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь түлхэц болжээ. 

Зураг. Экспорт, импорт, гадаад худалдааны тэнцэл сараар (сая ам.доллар)

 

Импорт, экспортын ерөнхий бүтцийг авч үзвэл: 

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.5 хувийг эзэлж байгаа бол импортын 66.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Хэдийгээр гадаад худалдааны тэнцэл есдүгээр сард 62.5 сая ам.долларын ашигтай гарсан ч өнгөрсөн оны есдүгээр сараас хойших жилийн хугацаанд 526.5 сая ам.доллар буюу 36.1%-аар буурсан байна.